Skip to content

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ТАНИЛЦУУЛГА

Ecolab_featured_news_image-jpg

“ECOLAB” ЦЭВЭР, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ

ECOLAB” компани нь 1923 онд АНУ-д байгуулагдсан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага юм. 2016 оны байдлаар 48000 гаруй ажилтантай, дэлхийн 170 гаруй орны зах зээлд 9300 гаруй албан ёсны дистрибьютор харилцагчтай, 80 гаруй оронд төлөөлөгчийн газартай ба 40000 орчим нэр төрлийн  бодис бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Олон жилийн туршилт судалгааны дүнд үндэслэн дээд зэргийн чанартай, олон төрлийн давуу талтай бодис бүтээгдэхүүнүүд боловсруулан худалдаалж байна.

ECOLAB” компани нь боловсруулсан бүтээгдэхүүндээ 2003 оны байдлаар 400 гаруй патент авсан бөгөөд бодис бүтээгдэхүүнүүд нь 100% биологийн задралд ордог, задралын эцсийн бүтээгдэхүүн нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай зэрэг давуу талуудтай.

БОРЛУУЛАГЧИЙН ТАНИЛЦУУЛГА

Clean-World-Logo

“АДХИМИ СЕЛИС КЛЕН ФЕРПЕКТ” ХХК

“Адхими Селис Клен Ферпект” ХХК нь 2004 оноос хойш “ЕCOLAB” компаний Монгол дахь албан ёсны дистрибютороор ажиллаж байна. Манай компани дэлхийд тэргүүлэгч “ECOLAB” компаний бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын уул уурхай, хүнсний үйлдвэр, үйлчилгээний газрууд, зочид буудал, ресторан, нийтийн хоолны газрууд, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бассейн, саун, гоо сайхны газрууд зэрэг 400 гаруй байгууллага, 150 гаруй хувь хүмүүст нийлүүлэн хамтран ажиллаж байна.  Монгол улсын хуулийн хүрээнд:

  • БОАЖЯ-ы “Химийн хорт болон аюултай бодис импортлох тусгай зөвшөөрөл”,
  • ЭМЯ-ны “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”,
  • МХЕГ-ын бэлдмэл тус бүр дээрх шинжилгээний дүгнэлтүүд болон бусад холбогдох бүх бичиг баримтуудыг авч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

2016 онд олон улсын томоохон хэмжээний уулзалт “АСЕМ”-ыг Монгол улсад зохион байгуулахад оролцох зочид төлөөлөгчдийг хүлээн авах итгэмжлэл авсан зочид буудлууд, үйлчилгээний газруудын холбогдох мэргэжилтнүүдэд 14 удаагийн сургалтаар 500 гаруй хүнийг хамруулсан хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, тоног төхөөрөмжийн зааварчилгаа, бодис бэлдмэлийн талаарх танилцуулга сургалтыг амжилттай зохион байгуулж Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөл, талархал хүлээн авсан.

Мөн Монгол улсын хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх гол хүчин зүйл болох эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, Олон улсын НАССР, GMP, GHP, ISO 9001, ISO 14001 стандартуудыг нэвтрүүлэхэд шаардлагатай зөв дадал хэвшил, хяналтыг бий болгох, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар зөв мэдлэг мэдээллээр хэрэглэгчдийг хангах зэрэгт анхаарч МХЕГ-тай хамтран сургалт зохион байгуулан хамтран ажиллаж байна.

Cart
Back To Top