Skip to content

Бид илүү цэвэр, аюулгүй, эрүүл дэлхийн төлөө ажиллаж байна

7,100 патент, 47,000 ажилтан, 25,000 салбарын мэргэжилтэн, 1,600 эрдэмтэн, 171 гаруй улс

Бид хэн бэ?

Ecolab нь ус, эрүүл ахуй, эрчим хүчний технологи, үйлчилгээний чиглэлээр дэлхийн тэргүүлэгч компани юм. Дэлхий даяар хүнсний үйлчилгээ, хоол боловсруулах, зочлох үйлчилгээ, эрүүл мэнд, аж үйлдвэр, газрын тос, байгалийн хийн зах зээл дэх бизнес эрхлэгчид хүрээлэн буй орчноо цэвэр, аюулгүй байлгаж, үр ашигтай ажиллаж, тогтвортой байх зорилгодоо хүрэхийн тулд Ecolab-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгодог.
Бид 90 гаруй жилийн турш хүнсний аюулгүй байдлыг хангах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг дэмжих, хүрээлэн буй орчныг цэвэр байлгах, ус, эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд амин чухал байгалийн нөөцийг хамгаалах зорилгоор хөшигний ард ажилласаар ирсэн. Өнөөдөр ч бид урьд өмнөхөөсөө илүү ихийг хийж байна.

Бид юу хийдэг вэ?

Бид үйлчлүүлэгчидтэйгээ нягт хамтран ажилладаг учраас тэдэнд тулгарч буй сорилтуудыг маш сайн мэддэг. Хамгийн сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар бид янз бүрийн системээс өгөгдөл цуглуулж, дүн шинжилгээ хийж, үйл явц хэрхэн харилцан үйлчилж, бие биедээ нөлөөлж байгааг харангаа асуудлыг шийдвэрлэх боломжуудыг олохын тулд энэхүү ойлголтыг ашиглах боломжтой. Бид цэвэр, аюулгүй, тогтвортой дадал хэвшлийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажилладаг. Мөн бид хэрэглэгчдэдээ тохируулан бий болгосон арга барилаар дамжуулан бага зардлаар ихийг хийхэд нь тусалдаг. Учир нь үйлчлүүлэгчид маань амжилтанд хүрвэл бид амжилтанд хүрдэг.

Энэ нь яагаад чухал вэ?

Бид дэлхийн хэмжээнд 1 сая гаруй үйлчлүүлэгчийн итгэмжлэгдсэн түншийн хувьд тогтвортой, өндөр түвшний үйлчилгээг үзүүлдэг. Хувьсан өөрчлөгдөж буй бүхий л сорилтуудыг туршлага, дэвшилтэт инноваци ашиглан даван туулж байна. Амьдралын чанарт юу чухал болохыг бид мэддэг.

Бид үйлчлүүлэгчидтэйгээ хамтран дэлхийг илүү сайхан болгоход тусалдаг

Эрүүл мэнд

Бид цэвэр ариун байдал, хагалгааны үр дүнг дээшлүүлэхийн тулд халдвараас урьдчилан сэргийлэх шийдлээр дамжуулан өвчтөнд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийг дэмждэг. Бид арьс, гарын ариун цэврийг сайжруулах, эмнэлгийн орчныг халдваргүйжүүлэх, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гадаргууд зориулсан шинэлэг цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн горимыг санал болгож байна.

Нэхмэл эдлэлийн арчилгаа

Бид дүрэмт хувцасны түрээс, хоолны газар, рестораны хувцас хэрэглэл, зочид буудлын цагаан хэрэглэл, эрүүл мэндийн байгуулагын угаалгын газар зэрэг томоохон хэмжээний, нарийн төвөгтэй угаалгын газрын үйл ажиллагаанд зориулан, тусгайлан боловсруулсан угаалгын хөтөлбөр, дээд зэрэглэлийн угаалгын бүтээгдэхүүн, угаалгын бодис тунлагч төхөөрөмжөөр дамжуулан бүх угаах үйл явцыг удирдан чиглүүлдэг.

Түргэн хоол
Ресторан / Жижиглэнгийн худалдаа

Бид дэлхийн хэмжээнд ресторан, түргэн хоолны газар , хүнсний жижиглэнгийн худалдааны цэгүүдийг цэвэрлэх, ариутгах, сав суулга угаах, гарын ариун цэврийг сахих, хүнсний аюулгүй байдал, чанарын баталгааг хангах замаар брэнд стандартыг тууштай хүргэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд тусалдаг.

Байгууллагын хэрэглээ

Бид зочид буудал, зоогийн газар, эмнэлэг болон бусад байгууламжийн угаалга, сав суулга угаах, гарын ариун цэврийг сахих, гэрийн цэвэрлэгээ, шалны арчилгаа зэргийг багтаасан цэвэрлэгээ, ариутгал хийх шийдлээр дамжуулан цэвэр, аюулгүй орчинг бүрдүүлж, зочдын сэтгэл ханамжийг дээшлүүлдэг.

Үйлдвэрлэлийн салбар

Бид эм үйлдвэрлэл болон ариун цэвэр, арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шийдлүүдийг санал болгодог. Цэвэрлэгээ, ариун цэврийн байгууламж, бохирдлыг хянах газруудын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг чухалчилдаг. Бид бол чухал сорилтуудыг даван туулдаг найдвартай түнш бөгөөд ингэснээр үйлчлүүлэгчид маань хамгийн чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлж, өндөр чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг хамгийн үр ашигтайгаар хүргэх болно.

Хоол хүнс, ундаа

Бид сүү, мах, шувууны аж ахуй, ундаа, шар айрагны үйлдвэр, шинэхэн хүнсний бүтээгдэхүүн, үр тариа, цардуул болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх шинэлэг шийдлээр хүнсний чанарыг сайжруулж, хүнс үйлдвэрлэлийн бүтээмжийг оновчтой болгоход тусалдаг.

Хортон шавьж устгал

Бид бизнес эрхлэгчдэд зориулсан бүх төрлийн хортон шавьжаас урьдчилан сэргийлэх, устгах шийдлүүдийг санал болгож, байгууллагын нэр хүнд, ажиллагсад, үйлчлүүлэгчдийг хамгаалах, хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд нь туслах болно. Хортон шавьж устгах асуудал нь эрүүл ахуйн хяналттай холбоотой бүх газарт байдаг.

NALCO Water

Nalco Water нь усны хэрэглээг багасгах, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, зардлыг оновчтой болгох замаар компаниудад илүү үр ашигтай ажиллаж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг усны цогц менежментийн шийдлүүдийг санал болгодог. Анхдагч металл, уул уурхай, цаас, үйлдвэрлэл (жишээ нь, автомашин, хуванцар, микроэлектроник), хүнсний үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс эхлээд зочид буудал, ресторан, эмнэлэг зэрэг олон салбарт үйлчлүүлэгчтэй.

NALCO Champion

Бид үйлдвэрлэлийн бүхий л мөчлөгийн туршид жигд үйл ажиллагаа, хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, усны менежменттэй холбоотой сорилтуудыг найдвартай, үр дүнтэй даван туулахын тулд газар дээр нь үйлчилгээ үзүүлж, технологийн шийдлийг хүргэж байна.

Эрүүл мэнд

Эмнэлгийн халдвараас урьдчилан сэргийлэх, өвчтөний эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжих

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын (ЭМТҮХХ) эрсдэлийг бууруулж, бүх эмч, сувилагч, ажиллагсад болон өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангах нь бидний зорилго юм. Эрүүл ахуй, хяналтын хөтөлбөрийг сайжруулснаар (ЭМТҮХХ)-ын 30-аас доошгүй хувийг урьдчилан сэргийлэх боломжтой. Бид халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн өргөн хүрээний бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүх чухал салбаруудад хамгийн сайн үйлчилгээ, дэмжлэгийг хослуулан санал болгож байна. Манай байгууллагын эрүүл мэнд, чанар, аюулгүй байдлыг хамгаалах шинэлэг шийдлүүд нь үр ашгийг оновчтой болгож, нийт зардлыг бууруулж, өвчтөний сэтгэл ханамж, ажилтнуудын оролцоог сайжруулдаг.

Бид санал болгодог:

  • Боловсролын хөтөлбөр, хяналт-шинжилгээ, боловсон хүчнийг сургах
  • Нотолгоонд суурилсан хүрээлэн буй орчны эрүүл ахуйн хөтөлбөрүүд
  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) баталгаат түншийн хувьд гарын ариун цэврийг сайжруулах
  • Багажийг дахин ашиглах үед баримтлах аюулгүй байдал, эргономикийн талаархи томоохон шинэчлэлүүд
  • Хагалгааны өрөөний иж бүрэн тусгаарлалт, хаалт хамгаалалт
  • Эмнэлэг болон эрүүл мэндийн орчин дахь мэргэжлийн цэвэрлэгээ

Бид нийлүүлдэг:

  • Гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн
  • Гарын эрүүл ахуй, арьсны антисептик үйлчилгээтэй бүтээгдэхүүн
  • Эмнэлгийн багаж хэрэгслийг дахин боловсруулахад зориулсан бүтээгдэхүүн
  • Тунлагч төхөөрөмж, хэрэглээний багаж хэрэгсэлүүд
  • Тоног төхөөрөмж, өвчтөнд зориулсан бүрээс, бүхээгний шийдэл

Зориулсан шийдлүүд:

  • Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд
  • Ерөнхий эмч, шүдний кабинетууд
  • Яаралтай тусламжийн нэгжүүд

Нэхмэл эдлэлийн арчилгаа

Арилжааны угаалгын газар - аливаа сорилтыг даван туулах технологи, туршлага

Бидний санал болгож буй бүх төрлийн угаалга, цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ашигладаг арилжааны угаалгын газрууд нь олон мянган үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн. Хамгийн өндөр чанартай мэргэжлийн угаалгын нунтагаас гадна бид цагаан хэрэглэлийг угаах, халдваргүйжүүлэх технологийн талаар туршлага судлахад дэмжлэг үзүүлж, автоматжуулсан цэвэрлэгээ, халпваргүйжүүлэлтийн бодисны тунлагчийн системээр хангадаг. Бид эрчим хүч, усны хэрэглээг багасгах, нэхмэлийн ашиглалтын хугацааг уртасгах, угаалгын бүтээмж, ашигт ажиллагааг сайжруулахад туслах шийдлүүдийг санал болгож байна.

Бид санал болгодог:

    • Угаалт, угаалгын газрын үйл ажиллагаа, хонгил угаагч зэрэгт гүн гүнзгий мэдлэгтэй
    • Талбай дээрх үйлчилгээний ажилтнууд угаалга ажиллуулахад газар дээр нь тусалдаг
    • Тусгай зориулалтын техникийн дэмжлэг үзүүлэх багуудтай
    • myServiceTM үйлчилгээний онцгой загвар
    • Тасралтгүй сайжруулалт, мэдээллийн менежментээр дамжуулан нийт угаалгын гүйцэтгэлийг оновчтой болгох
    • Бодит цагийн өгөгдөлд суурилсан загвар
    • Алсын хяналт, оношлогоо
    • Ус ба эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох

Бид нийлүүлдэг:

  • Угаалгын дэвшилтэт програмууд
  • Тогтвортой цэвэрлэгээ
  • Ус ба эрчим хүчний шийдэл
  • Нарийвчлалтай, найдвартай угаалгын бодисын туналалт
  • Процессын менежмент

Зориулсан шийдлүүд:

  • Арилжааны угаалгын газар
  • Том эмнэлгийн угаалгын газар
  • Том зочид буудлын угаалгын газар
  • Цэргийн угаалгын газар
  • Аж үйлдвэрийн угаалгын газар

Түргэн үйлчилгээний ресторанууд

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангахын тулд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн өндөр стандартыг барьдаг

Хөл хөдөлгөөн ихтэй хурдацтай хөгжиж буй түргэн хоолны газруудад эрүүл ахуйн өндөр стандартыг хангах шаардлага нь томоохон сорилт болж байна.
Түргэн үйлчилгээний рестораны хэлтсээс санал болгож буй бүтээгдэхүүнүүд нь үйлчлүүлэгчдэд тулгарч буй аливаа бэрхшээлийг шийдвэрлэх боломжийг олгодог. Бидний санал болгодог  хөтөлбөрт, олон хэл дээрх сургалт, шинэлэг бүтээгдэхүүний танилцуулга, бодис туналагчийн систем, мөн тухайн газар дээрх шууд дэмжлэг орно. Бид зах зээлийн өөрчлөлтийг байнга хянаж, одоогийн зохицуулалт, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад санал болгож буй бүтээгдэхүүнээ нийцүүлэн тохируулдаг.

Бид санал болгодог:

  • Гүн гүнзгий мэдлэг
  • Батлагдсан шийдлүүд
  • Үйл ажиллагааны онцлогт тохирсон эрүүл ахуйн бүтээгдэхүүн
  • Сургалт, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, үйлчилгээ
  • HACCP стандартыг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх

Бид нийлүүлдэг:

  • Эрүүл ахуйн стандартыг сахих шийдэл
  • Захиалгат бүтээгдэхүүн
  • Рестораны үйл ажиллагааны хэрэгцээнд нийцүүлэн тохируулсан туналагчийн систем
  • Үйл ажиллагааны чиглэл бүрийн машин, тоног төхөөрөмж
  • Үйлчилгээ ба дэмжлэг
  • Олон хэлээр ярьдаг цогц сургалтын хөтөлбөрүүд
  • Техникийн, зохицуулалтын болон хүнсний аюулгүй байдлын дэмжлэг

Зориулсан шийдлүүд:

  • Түргэн үйлчилгээний ресторанууд
  • Жижиг дэлгүүрүүд
  • Хүнс зөөвөрлөдөг машин

Хүнсний жижиглэнгийн худалдаа

Жижиглэнгийн худалдаачны брэнд, үйлчлүүлэгчид, үр ашгийг хамгаалах

Хэрэглэгчийн итгэлцэл, үнэнч байдлыг бий болгох нь Хүнсний жижиглэнгийн худалдааны бизнест амжилт гаргах түлхүүр юм. Толбогүй шалнаас эхлээд гялалзсан тоног төхөөрөмж хүртэл дэлгүүрийн булан бүр цэвэр, аюулгүй байх ёстой. Ганц удаа хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт нь аймшигтай үр дагаварт хүргэдэг тул хүнсний аюулгүй байдал хамгийн чухал юм.
Тийм ч учраас бид хүнсний жижиглэнгийн үйлчилгээний хамгийн өргөн хүрээтэй хөтөлбөрийг боловсруулсан. Бид үйлчлүүлэгчдийнхээ хүнсний аюулгүй байдлын туршлага, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн зах зээлд тохирсон олон төрлийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, газар дээрх захиалгат үйлчилгээ, сургалтыг санал болгодог.

Бид санал болгодог:

  • Цэвэр, аюулгүй дэлгүүрүүд
  • Аюулгүй хоол хүнс
  • Үйл ажиллагааны үр ашиг
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдал
  • Доод талын хамгаалалт

Бид нийлүүлдэг:

  • Хүнсний жижиглэнгийн худалдааны орчны онцлог хэрэгцээнд тохирсон баталгаатай бүтээгдэхүүн, шинэлэг систем
  • Хүнсний аюулгүй байдлын мэдлэг, газар дээрх сургалт
  • Үйл ажиллагаа явуулах боломжтой аудит, тайлан
  • Захиалгат үйлчилгээ

Зориулсан шийдлүүд:

  • Жижиг дэлгүүрүүд
  • Хүнсний дэлгүүрүүд
  • Том дэлгүүрүүд
  • Худалдааны төвүүд
  • Агуулахууд

Байгууллагын хэрэглээ

Барилга байгууламж, албан байгууллага, ресторанд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх

Манай хэлтэс нь ресторан, зочид буудал/дотуур байр, нийтийн барилга байгууламжийн үйл ажиллагааны чухал хэсгүүдэд аюулгүй цэвэр орчин, зочдын сэтгэл ханамжийг үргэлж анхаарч, цогц шийдлүүдийг санал болгодог. Бид тухайн газар дээрх үйлчилгээ, шинэлэг технологиор дамжуулан байнгын үйлчлүүлэгчдийг олж авдаг бөгөөд үүнийг тусгайлан бэлтгэгдсэн менежерүүдийн баг биечлэн гүйцэтгэдэг. Бид цэвэрхэн байх хичнээн чухал болохыг сайтар ойлгодог.
Цэвэрч байдал нь үйлчлүүлэгчдийг татахад онцгой нөлөөлдөг бөгөөд энэ нь таны брэндийг хамгаалахад маш чухал юм. Энэ нь тэдний байнгын үйлчлүүлэгч болоход нөлөөлөөд зогсохгүй найз нөхөд, гэр бүлийнхэнд нь давхар нөлөөлдөг. Тийм ч учраас цэвэр, тааламжтай анхны сэтгэгдэл төрүүлэх нь маш чухал юм.

Бид санал болгодог:

  • Тодорхой зорилгоор тусгайлан хийсэн эрүүл ахуйн бүтээгдэхүүн
  • HACCP стандартыг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх
  • Сургалт, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, үйлчилгээ
  • Угаалгын шинэлэг, патентлагдсан систем
  • Бүтээмжийг нэмэгдүүлэх замаар зардлыг бууруулсан

Бид нийлүүлдэг:

  • Эрүүл ахуйн стандартыг сахих шийдэл
  • Тунлах төхөөрөмж
  • Үйл ажиллагааны чиглэл бүрт шаардлагатай машин, тоног төхөөрөмж
  • Үйлчилгээ ба дэмжлэг
  • Компаниудад зориулсан системийн шийдлүүд
  • Сургалт

Зориулсан шийдлүүд:

  • Зочид буудал
  • Дэн буудал
  • Ресторанууд
  • Нийтийн хоолны компаниуд
  • Цэвэрлэгээний компаниуд
  • Эрүүл мэндийн байгууллагууд
  • Барилга байгууламжууд
  • Нийтийн угаалгын газрууд

Үйлдвэрлэлийн салбарт

Цэвэрлэгээ, ариун цэврийн байгууламж, бохирдлыг хянах хэсэгт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх

Эм үйлдвэрлэл болон ариун цэвэр, хувийн арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нөхцөл байдал урьд өмнөхөөсөө илүү хурдан өөрчлөгдөж байна. Өрсөлдөөний дарамт, зохицуулагч байгууллагын хяналт шалгалт, илүү тогтвортой үйл ажиллагаа явуулах хүсэл эрмэлзэл нь эдгээр салбаруудад тулгарч буй сорилтуудын зөвхөн нэг хэсэг юм.
Ecolab бол эдгээр чухал сорилтуудыг хариуцдаг найдвартай түнш юм. Бидний биечлэн нийлүүлдэг эцсийн шийдлүүд нь цэвэрлэгээ, ариун цэврийн байгууламж, бохирдлыг хянах хэсгүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хамгийн дээд хэмжээнд байлгахад чиглэгддэг. Эрүүл ахуйн үр дүнг сайжруулахад чиглэсэн бидний нэгдсэн арга барил нь эм үйлдвэрлэл болон ариун цэвэр, хувийн арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэхийг хичээдэг нарийн төвөгтэй систем, үйл ажиллагааны сорилтуудыг шийдвэрлэхэд тусалдаг.

Бид санал болгодог:

  • Үйлдвэрийн нийт үнэлгээ нь үйл ажиллагааны эрсдэл, үр ашигт чиглэсэн байх
  • Хэрэглээний болон оношлогооны туршлага, химийн оновчлол
  • Инженерийн болон техникийн туслалцаа
  • Түлхүүр гардуулах баталгаажуулалт, туршилтын дэмжлэг
  • Сургалтын материал боловсруулах, хэрэгжүүлэх
  • FDA/ЕХ-ны аудитад бэлэн байх
  • Зохицуулалтын нөлөөлөл ба сэтгэлгээний манлайлал
  • Хэрэгцээнд тохируулсан, тогтмол хуваарьтай газар дээрх үйлчилгээ

Бид нийлүүлдэг:

  • Үйлдвэрлэлд зориулсан цэвэр орчныг бий болгох
  • Тодорхой орчинд бохирдлын хяналт тавих
  • Wэвэрлэгээний (CIP) үр дүнтэй, шилдэг туршлагууд
  • Гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн
  • Ашиглах төхөөрөмж, хэрэгсэл
  • Ариутгасан болон ариутгагдаагүй хэсгүүдэд зориулсан бүтээгдэхүүний багц
  • Ажилчдад зориулсан эрүүл ахуйн хөтөлбөрүүд
  • Хүйтэн асептик дүүргэлт
  • Тунлагч систем ба түүний тоног төхөөрөмжийг суурилуулах

Зориулсан шийдлүүд:

  • Сүүний фермүүд
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
  • Мах, махан бүтээгдэхүүн, загас боловсруулагч
  • Хагас болон бүтэн боловсруулсан хүнсний үйлдвэрлэл
  • Ус, ундаа үйлдвэрлэгчид
  • Шар айрагны үйлдвэрүүд

Хоол хүнс, ундаа

Эрүүл ахуйн журмыг оновчтой болгох шинэлэг шийдлүүд

Хүнс, ундаа үйлдвэрлэх үйл явц нь хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн дээд зэргийн стандартыг шаарддаг. Үйл явц нь байнга хувьсан өөрчлөгдөж, хяналт шалгалт нь зохицуулалт, хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг улам бүр нэмэгдүүлж байдаг динамик сегментэд Ecolab нь үйлдвэрлэгчид болон боловсруулагчдад эдгээр шаардлагыг хангахад тусалдаг.
Бид өртгийн сүлжээгээр эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлдвэр, тоног төхөөрөмж, байрны цэвэр байдал, гүйцэтгэлийг хангах, үйл явц, зардлын хэмнэлтийг оновчтой болгох хөтөлбөрүүдийг боловсруулах чиглэлээр мэргэшсэн.

Бид санал болгодог:

  • Дүн жилгээ, зөвлөгөө
  • Эрүүл ахуйн хөтөлбөрийг бэлтгэх, хэрэгжүүлэх
  • Эрүүл ахуйн үйл явцыг хянах, удирдах
  • Үйл ажиллагаа ба бүтээгдэхүүний зөвлөмж
  • Зардлын оновчлол
  • Цэвэрлэгээ, тунлагчийн системийг суурилуулах, хянах, засвар үйлчилгээ хийх

Бид нийлүүлдэг:

  • Цэвэрлэгээний бүтээгдэхүүн
  • Ариутгагч бодис
  • Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн туузан зам тослох бүтээгдэхүүн
  • Тусгай хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн
  • Сүү үйлдвэрлэлийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн
  • Ажилчдад зориулсан эрүүл ахуйн хөтөлбөрүүд
  • Мембран цэвэрлэх бүтээгдэхүүн
  • Тунлагч систем ба тоног төхөөрөмж суурилуулах

Зориулсан шийдлүүд:

  • Гоо сайхны бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
  • Шинжилгээний лабораториуд
  • Эмийн сангууд

Хортон шавьж устгал

Хортон шавьж устгал, хэрэглэгчийн найдвартай түнш

Хортон шавьж устгах үйлчилгээ нь зочдын сэтгэл ханамж, брэндийн нэр хүндийн хамгаалалт, хүнсний аюулгүй байдал, хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, эцэст нь ашиг олох зэрэг чухал зүйлийг хамгаалахад тусална. Бид хортон шавьж устгах үр дүнтэй, цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, мэдээлэлд суурилсан хортон шавьж устгах шийдлүүдийг санал болгодог. Бидний ялгаа нь таны ашиглаж болох идэвхтэй мэдээлэл, ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх боловсролын материал, ариун цэврийн болон бүтцийн талаар зөвлөгөө өгөх, хортон шавьжнаас сэргийлэх шилдэг туршлагуудыг хүргэх үйлчилгээ юм. Бидний зорилго бол хортон шавьжгүй, санаа зоволтгүй, бизнестээ анхаарлаа хандуулах боломжийг олгох явдал юм. Ecolab хортон шавьж устгах баг нь үйлчлүүлэгчид, зочид, ажилтнууддаа цэвэр, аюулгүй, эрүүл орчинг бүрдүүлэхэд тусалдаг.

Бид санал болгодог:

  • Асуудлыг хамгаалах, шийдвэрлэхийн тулд мэргэжлийн зөвлөгөөг биечлэн өгдөг
  • Цогц сургалт
  • Тусгай зориулалтын техникийн дэмжлэг үзүүлэх багууд
  • Аудитын тусгай стандарт болон HACCP-д нийцсэн байх
  • Үр ашгийг дээшлүүлэх инноваци

Бид нийлүүлдэг:

  • Мэрэгч, хорхой, вирусын эсрэг програмууд
  • Бүх байрлалд хортон шавьжаас хамгаалах үйлчилгээ
  • Хорт өгөөшгүй мэрэгчдийн эсрэг тусгай үйлчилгээ
  • Ялааны эсрэг цогц хөтөлбөрүүд
  • Силос цэвэрлэх, халдваргүйжүүлэх
  • Онлайн үйл ажиллагаа, чиг хандлагын тайлан

Зориулсан шийдлүүд:

  • Хоол хүнс, ундаа боловсруулах
  • Эм зүй / Хүнс үйлдвэрлэл
  • Бүх төрлийн хоолны үйлчилгээ
  • Зочид буудал
  • Эрүүл мэнд
  • Жижиглэн худалдаа
  • Засгийн газар ба боловсрол
  • Оффисын барилгууд
Cart
Back To Top