Skip to content

НЭГ. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү гэрээ нь Худалдагч нь Худалдан авагчийн хүсэлт захиалгын дагуу “ECOLAB” компанийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэлийг /Цаашид “Бараа” гэх/ бэлтгэн нийлүүлэх, түүнтэй холбоотой хэрэглээний горим, хадгалалтын нөхцөл журмын мэдээллээр хангах, төлбөр тооцоотой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Худалдагч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтэлийн бэлдмэл импортлох, худалдах тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд болно.
1.3. Худалдан авагч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтэлийн бэлдмэл ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болохоо баталж байгаа болно.

ХОЁР. Бараа нийлүүлэлт, төлбөр тооцоо

2.1. Худалдагч Худалдан авагчийн захиалсан дараах нэр төрлийн барааг нийлүүлнэ. Үүнд:

Код Нэр Үнэ, ₮ Хэмжээ, (л) Дүн, ₮
……………… ……………… ……………… ₮ ……………… л ……………… ₮
Дүн
НӨАТ
Нийт дүн
……………… ₮
……………… ₮
……………… ₮

2.2. Гэрээний нийт үнийн дүн ……………… ₮ (………………. төгрөг ……… мөнгө ) байна.
2.3. Нийлүүлж буй барааны үнийн дүнд:
– Нэмэгдсэн өртгийн албан татвар,
– Улаанбаатар хот доторх тээврийн зардал,
– Нэг удаагийн сургалтын зардал тус тус багтсан болно.
2.4. Худалдагч нь барааг урьдчилгаа төлбөр төлснөөс хойш ажлын 30 хоногийн дотор хүлээлгэн өгнө.
2.5. Барааг хүлээлгэн өгөхөд талуудын албан ёсны төлөөлөгчид байлцаж зарлагын падааныг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна.
2.6. Худалдагч нь барааг 7 хоног бүрийн ажлын өдөр Даваагаас Баасан гаригт Улаанбаатар хот дотор өөрийн унаагаар Худалдан авагчид хүргэж өгнө.
2.7. Худалдагч Худалдан авагчид барааг хүлээлгэн өгөхдөө дараах бичиг баримтыг хамт хүлээлгэн өгнө. Үүнд:
2.7.1. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, худалдах, устгах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар.
2.7.2. Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар.
2.7.3. Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны “Ахуйн шавьж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
2.7.4. Барааны талаарх Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар.
2.7.5. Барааны танилцуулга. /Монгол хэл дээр/
2.7.6. Барааг хэрэглэх, ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа. / Монгол хэл дээр/
2.7.7. “ECOLAB” компанийн барааны Certificate of Analysis. /Англи хэл дээр/
2.8 Худалдан авагч захиалсан барааны урьдчилгаа төлбөр ……………… ₮ (………………. төгрөг ……… мөнгө )-ийг гэрээ баталгаажсанаас хойш нэхэмжлэхийн дагуу ажлын 03 (Гурван) өдрийн дотор Худалдагчийн Хаан банкны 5174021458 тоот данс, Худалдаа Хөгжлийн банкны 499108234 тоот дансанд төлнө.

ГУРАВ. Талуудын эрх үүрэг

Худалдан авагч тал:
3.1. Энэхүү гэрээгээр тохиролцсон хугацаандаа захиалсан барааг бэлтгэн нийлүүлэхийг Худалдагчаас шаардах эрхтэй.
3.2. Худалдагчаас чанар стандартын шаардлага хангасан бараа нийлүүлэхийг шаардах, хэрэв чанарын шаардлага хангаагүй бодис нийлүүлсэн тохиолдолд түүнийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор ижил нэр төрлийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг шаардах эрхтэй.
3.3. Нийлүүлэгдсэн бараа нь “ECOLAB” компанийн бүтээгдэхүүн бөгөөд чанарын шаардлага тавих эрх бүхий хугацаа үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш:
………………….. (…) жил байна.
3.4. Худалдагчийн бэлтгэн нийлүүлсэн барааны хэрэглээний шинж чанар, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглэх нөхцөл журмын тухай мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй.
3.5. Баталгаат хугацаа дуусахаас доод тал нь 1 жилээс доошгүй хугацаатай барааг хүлээн авна.
3.6. Худалдагчаас барааны хэрэглээ, технологийн зааварчилгааны талаар сургалт семинарыг 1 /Нэг/ удаа үнэ төлбөргүй авах эрхтэй.
3.7. Худалдан авагчийн Худалдагчид өгсөн захиалгын тоо хэмжээг Гэрээний 2.1 дугаар зүйлд заасан нэр төрөл, тоо, хэмжээ, үнийн дүнгээр тодорхойлогдоно. Захиалга өгсөн баримт нь албан ёсоор Худалдан авагч этгээдийн эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна. Захиалга нь нийтээр дагаж мөрдөж байгаа факс, цахим, электрон шуудангийн хэлбэрээр баталгаажиж болно.
3.8. Худалдагчаас бэлтгэн нийлүүлсэн барааг Худалдан авагч хүлээн авахдаа захиалгын тоо хэмжээнд тааруулж, шалган авах үүрэгтэй.
3.9. Худалдан авагч хэрэглэж дууссан бодисын хоосон савыг хүнсний бүтээгдэхүүний зориулалтаар ашиглахгүй, Худалдагчид буцаан өгөх үүрэгтэй. Худалдан авагч хоосон савыг улирал тутам нэг удаа Худалдагчид падаанаар хүлээлгэн өгнө. Төлбөрийг кг-аар тооцож нэхэмжлэхийн дагуу Худалдагчид Худалдан авагч төлнө.
3.10. Худалдагчаас бэлтгэн нийлүүлсэн бараа, мэдээлэл, хэрэглэх болох хадгалах тээвэрлэх ажлын зааварчилгааг хүлээн авсан өдрөөс хойш үүсэн гарч болох аливаа эрсдэл, үр дагаврыг Худалдан авагч дангаараа хариуцах үүрэг хүлээнэ.
3.11. Барааг ашиглах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах журам болон технологийн зааварчилгааг мөрдөөгүйгээс үүсч болох аливаа эрсдэл,үр дагаврыг Худалдан авагч бүрэн хариуцах үүрэг хүлээнэ.
3.12. Худалдан авагч нь энэхүү гэрээ болон барааг хууль бусаар ашиг олох болон бусад зорилгоор гуравдагч этгээдэд санал болгох, барьцаалах, төсөл болон бусад санхүүгийн хэрэгслийн эх үүсвэр болгох бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага хувь хүнд дамжуулах, олшруулах, худалдан борлуулах эрхгүй болно.
3.13. Гэрээний 3.12 дугаар зүйлд заасан зөрчил нь Худалдан авагчийн зүгээс энэхүү гэрээний үүргийг ноцтойгоор зөрчиж байгаа санаатай үйлдэл гэж үзнэ.
3.14. Захиалга өгсөн өдөр Худалдан авагч хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтэлийн бэлдмэл ашиглах тусгай зөвшөөрлийг Худалдагчид ирүүлэх үүрэгтэй.
Худалдагч тал:
3.15. Худалдан авагчийн өгөх барааны захиалгын үнэн зөвийг баталгаажуулах эрхтэй.
3.16. Гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөр төлөхийг Худалдан авагчаас шаардах эрхтэй.
3.17. Бэлтгэн нийлүүлж байгаа барааны зориулалт, шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл журам, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг Худалдан авагчид өгөх үүрэгтэй.
3.18. Барааг бэлтгэн нийлүүлэх нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой байдал “Байгалийн гамшиг болон дайны байдал бүхий газар нутаг, тээвэрлэгч байгууллагын техникийн нөхцөлөөс шалтгаалсан”-ын улмаас саатсанаас үүссэн хохирлыг хэрэв Худалдан авагчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд тохиолдсон бол Худалдагч, хүлээлгэн өгсний дараах хугацаанд тохиолдсон бол Худалдан авагч хүлээнэ.
3.19. Худалдан авагчид албан ёсоор нийлүүлсэн бараа, түүний тухай мэдээлэл, Ажлын зааварчилгааг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш үүсэн гарч болох аливаа эрсдэлийг Худалдагч хариуцахгүй.
3.20. Гэрээний 3.13 дугаар зүйлд заасан нөхцөл байдал илэрвэл энэ нь Худалдагчийн зүгээс гэрээг дангаар цуцлах үндэслэл болно.
3.21. Худалдагч нь Худалдан авагчийн захиалгын хуудсанд барааны нэр төрөл, тоо хэмжээг заасны дагуу нийлүүлэх ба хүлээлгэж өгөх үед уг бэлдмэл лац ломботой, хугацаа дуусахаас доод тал нь 1 жилээс доошгүй хугацаатай чанарын шаардлага хангасан байхыг хариуцна.
3.22. Хэрэв чанарын шаардлага хангаагүй бараа нийлүүлсэн тохиолдолд худалдан авагчийн мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор ижил төрлийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй.

ДӨРӨВ. Хариуцлага

4.1. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Худалдан авагчаас гэрээ цуцлах хүсэлт санал гаргасан тохиолдолд гэрээ цуцлахтай холбоотой Худалдагчид учирсан болон учрах хохирлыг Худалдан авагч бүрэн хариуцаж төлнө.
4.2. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Худалдагчаас гэрээ цуцлах хүсэлт санал гаргасан тохиолдолд гэрээ цуцлахтай холбоотой Худалдан авагчид учирсан болон учрах хохирлыг Худалдагч бүрэн хариуцаж төлнө.
4.3. Гэрээний 3.20 дугаар зүйлд заасны дагуу гэрээ цуцалсны улмаас Худалдагчид учирч болох хохирлын хэмжээг гэрээний 2.1 дүгээр зүйлд заасан нийт үнийн дүнгийн хэмжээгээр Худалдан авагч дангаараа бүрэн хариуцаж Худалдагчид үл маргах журмаар төлнө.
4.4. Худалдан авагч гэрээний 2.8 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүрэг /Тухайн захиалгын/ үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож, Худалдагчид төлөх үүрэг хүлээнэ.
4.5. Худалдагч нь Гэрээний 2.4 дүгээр зүйлд заасан хугацаанд барааг Худалдан авагчид нийлүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүрэг ( Тухайн захиалгын) үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож, Худалдан авагчид төлөх үүрэг хүлээнэ.

ТАВ. Бусад зүйл

5.1. Энэхүү гэрээнд талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж тамга дарснаар Гэрээ хууль зүйн хүчин төгөлдөр болно. Гэрээ дуусгавар болох эсвэл талууд гэрээг цуцлах хүртэл хугацаанд үйлчилнэ.
5.2. Гэрээг 2 хувь үйлдэж тал тус бүрийн хадгалсан нь хууль зүйн хувьд адил хүчинтэй байна.
5.3. Худалдагч бараа хүлээлгэн өгч дуусган, худалдан авагч төлбөр тооцоог бүрэн төлж дууссанаар гэрээ дуусгавар болно.
5.4. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож бичгийн хэлбэрээр үйлдэж гарын үсэг тамга зурж баталгаажуулах бөгөөд гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй хэсэг болно.
5.5. Гэрээг аль нэг тал цуцлах болбол албан бичгээр мэдэгдэнэ. Гэрээг цуцалсан нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
5.6. Талуудын хооронд үүсэж болох маргаантай асуудлыг эвээр шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

Худалдагчийг төлөөлж:
“Адхими Селис Клен Ферпект” ХХК
Эрүүл ахуйч:
………………………….
Баянзүрх дүүрэг, 13-р хороолол,
25-р хороо, “Сэлбэ хотхон”, 97/3 байр,
1 давхар, 1 тоот
Утас / Факс: 77334448 / 77334449
Худалдан авагчийг төлөөлж:
“……………..” ХХК
………………..
………………..
……………………………………
……………………………………
……………………………………
Утас / Факс: ………………….
Cart
Back To Top