Skip to content

DUST FOAM

Dust Foam нь өндөр өртөгтэй байгууламж, зардал ихтэй техникийн үйлчилгээ бүхий мананжуулагч системийн хэрэгцээг арилгах зорилгоор боловсруулагдсан бөгөөд нарийн ширхэглэлт тоос дарагч бодис юм. Dust Foam нь уул уурхай, цахилгаан эрчим хүч, цаасны үйлдвэрлэлээс гадна металлыг дахин боловсруулах үйлдвэр гэх мэт өргөн цар хүрээнд ашиглагдаж байна.

Давуу талууд:

  • Чухал шаардлагатай хэсгүүдэд хүрч тоосжилтыг дарна
  • Тоосыг дарах явц дахь хөргүүрийн зардал бага
  • Бага чийгшил бүхий нэмэлтүүдтэй
  • Найрлагадаа аюултай, идэмхий бодис агуулаагүй
  • Техникийн засвар үйлчилгээ бага хийгдэнэ.
ҮНЭ

САВЛАГАА
1 тн
НАЙРЛАГА

Алкен сульфонат 10-30%
Dust Foam нь гадаргуугын идэвхит бодисууд болон бусад органик бодисуудын холимог юм.

ШИНЖ ЧАНАР

Физик төлөв: Шингэн
Гадаад шинж чанар: Тунгалаг бага зэрэг бүдэг цайвар болон гүн шар
Үнэр: Жүрж болон цитрусийн үнэртэй
Харьцангуй нягт 77°F (25°C): 1.01 – 1.04
Нягт: 8.43-8.68 паунд/галл
pH (100%): 9.5
Усанд уусах чанар: Бүрэн уусна
Гал авалцах цэг: (PMCC) >200°F (93°C)
Хөлдөх цэг: 32°F (0°C)
Дэгдэмхий органик нүүрстөрөгч (VOC): 0.01% EPA Method 24
Хөлдөөж болох эсэх: Тийм
Цахилгаан дамжуулах чанар: 34,900 микрон/см

ХАДГАЛАХ ХУГАЦАА
n/a
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хөөсөн хэлбэрээр ашиглах :
Dust foam–ыг бэлдэхдээ эхлээд усаар шингэлж дараа нь агааржуулж хөөсрүүлнэ. Бодисын концентрацыг 0,6%-1,0% – ын хооронд байлгана. Хөөсрөлтийн хэмжээг зөв түвшинд барихад ус агаар болон Dust Foam–ын харьцаа чухал бөгөөд үүнийг Nalco хөөс үүсгэгч системийн тусламжтай ашиглан хянадаг. Мөн бусад үйлдвэрлэгчийн хөөс үүсгэгч төхөөрөмжинд ашиглаж болно. Nalco компаний худалдааны төлөөлөгчөөс бүтээгдэхүүний тун хэмжээ болоод шахалтын мэдээлэлийг авна уу!

Шүршиж ашиглах:
Агаарын сэлгэлт их хэмжээгээр явагддаг өндөр хүчин чадал бүхий том функерт ачигч машин зэрэгт ашиглахдаа Dust Foam-ыг “уламжлалт” шүрших байдлаар ашиглана.

ДАГАЛДАХ БИЧИГ БАРИМТ (Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч нарт харагдана)
Cart
Back To Top