Skip to content

LIME A WAY (4 л)

Цэвэр ган, шил шаазан, хуванцар, хөнгөн цагаан болон бусад гадаргуу дээр тогтсон чулуу, төмрийн тунадас, шохойн бүрхүүл, бусад органик бус эрдэс бодисуудын тунадасыг зайлуулна.

ҮНЭ

150,300.00 

САВЛАГАА
4 л
НАЙРЛАГА
ШИНЖ ЧАНАР

Хар ногоон өнгийн, тунгалаг, шингэн бэлдмэл.

ХАДГАЛАХ ХУГАЦАА
3 жил
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Механик ажиллагаатай угаагч машинуудыг шохойгүйжүүлэх
Танкийг амсраас нь 5.08-7.62 см доогуур түвшин хүртэл цэвэр усаар дүүргэнэ. Танкын халаагуурыг асаана. Танкинд 3.785 литр Lime-A-Way хийгээд шохойн чулууг арилтал машиныг ажиллуулна. Шүршигчийн шүршиж хүрэхгүй хэсэгт алчуур эсвэл пролоноор арчиж, үйлчлүүлнэ. Зузаан хуримтлагдсан шохойн давхрааны үлдсэн хэсгийг хусаж авна. Танкин дахь угаадсыг шавхаад цэвэр усаар дахин дүүргэнэ. Танкийг зайлах зорилгоор машиныг 5 минутын турш ажиллуулаад, дараа нь усыг шавхана. Шохой хуримтлагдахаас сэргийлэхийн тулд Lime-A-Way-ийн шохойгүйжүүлэх уусмалыг ойр ойрхон хэрэглэж байвал зохино.
Кофе бэлтгэдэг савны дотор тогтсон өнгөрийг цэвэрлэх
Үүнийг халуун усаар дүүргээд, 1 литр ус ба 7.3 мл Lime-A-Way гэсэн харьцаагаар бүтээгдэхүүнээс нэмнэ. Савыг халаагаад 15 минут орхино. Усыг шавхаад, цэвэр усаар сайтар зайлна.
Механик ажиллагаатай шүршигч аппарат, лабораторын шилэн эдлэлүүдийг цэвэрлэх
Үндсэн угаалгын өмнөх циклын угаах усанд уг бүтээгдэхүүнээс нэмж 110 мл (Lime-A-Way) / 3.8 литр (УС) концентрацитай уусмал болгоод, механик ажиллагаатай шүршигч аппарат, лабораторын шилэн эдлэлүүдийг цэвэрлэнэ.
Хөнгөн цагаан хэрэгсэл ба гадаргууг цэвэрлэх
Хөнгөн цагаанаар хийгдсэн хэрэгслүүдийг 30 мл (Lime-A-Way) /1 литр (ус) концентрацитай халуун усанд хийгээд, гадаргууг нь гялалзтал уусмалд байлгана. Цэвэр усаар маш сайн зайлаад хуурай болтол нь усыг нь шавхана. Томоохон хөнгөн цагаан гадаргуунуудын хувьд уг уусмалаас шингээсэн алчуур эсвэл пролоноор арчиж өнгөлнө. Дараа нь цэвэр усаар сайтар зайлаад хатаана. Жорлонгийн суултуурыг өнгөлөх ½ аяга буюу 110 мл Lime-A-Way-ийг жорлонгийн суултуурт цацаад алчуураар зүлгэнэ. Арилгахад төвөгтэй толбуудыг сойздож цэвэрлэнэ.
Шилэн эдлэлийг гараар угаах
7.3 мл (Lime-A-Way) / 1 литр (ус) концентрацитай халуун усанд шилэн эдлэлүүдийг угаана. Шаардлагатай бол дэвтээж эсвэл сойздож болно. Цэвэр усанд хийгээд сайтар зайлаад, усыг нь шавхаж хатаана.

ДАГАЛДАХ БИЧИГ БАРИМТ (Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч нарт харагдана)
Cart
Back To Top