Skip to content

OASIS 499 HBV DESINFECTANT (9.46 л)

Хүнстэй харьцахгүй гадаргуу халдваргүйжүүлэх, эвгүй үнэр саармагжуулах, хөгц мөөгөнцөрийн эсрэг бэлдмэл.

ҮНЭ

790,000.00 

САВЛАГАА
9.46 л
НАЙРЛАГА
ШИНЖ ЧАНАР

Үзмэн ягаан өнгийн, шингэн бэлдмэл.

ХАДГАЛАХ ХУГАЦАА
3 жил
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Халдваргүйжүүлэлт:
Уусмал бэлтгэх: 1 литр бодисыг 4 мл бүтээгдэхүүн хийж шингэрүүлнэ. Их хэмжээний бохирдолтой хэсэгт хэрэглэхдээ 1л усанд 15мл бодисыг хийж найруулна.
1. Хатуу, барзгар гадаргуу: Гадаргуу дээр уусмалаар арчиж норгоно.Гадаргууг бүрэн булхуулах шаардлагатай. Гадаргууг 10 минутын турш нойтон үлдээнэ. Цэвэр усаар зайлна.
2. Шүршиж халдваргүйжүүлэх: Уусмалыг шүршигч сав эсвэл төхөөрөмжинд хийнэ. Гадаргуугаас 15-20 см -н зайтай шүршээд,алчуур, порлон, сойз зэргээр арчина. Гадаргууд 10 минутын турш үйлчлүүлээд цэвэр усаар зайлна. (Санамж: Хэрэглэх үедээ амны хаалт, нүдний хамгаалалт хэрэглэнэ.)
3. 00-н өрөөний суултуурийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх: Халдваргүйжүүлэлтийн өмнө бохирдолыг угааж цэвэрлэх шаардлагатай. Шингэрүүлэхгүй хэрэглэх тохиолдолд 14-28 мл бодисыг саванд хийж хутгаад суултуурийн бүх гадаргууг сойздоод 10 минут байлгасны дараа усаа татна. Шингэрүүлж хэрэглэх тохиолдолд 1 л усанд 3.7 мл бодис хийгээд суултуурийн бүх гадаргууг алчуур, порлон, шүршигч зэргийг ашиглан сайтар үрээд 10 минут байлгасны дараа усаа татна. Бохирдол ихтэй бол 1 л усанд 15 мл бодис хийж найруулаад суултуурийн бүх гадаргууг сойздоод 10 минут байлгасны дараа усаа татна.
4. Цэвэрлэсэн шалыг халдваргүйжүүлэх: Автомат шал угаагч эсвэл шал угаах гар төхөөрөмж ашиглан угаана. Гадаргууг 10 минутын турш нойтон байлгана.
5. Цэвэрлэгээ ба үнэр дарах: Гадаргууг алчуур болон бусад цэвэрлэгээний материал ашиглан цэвэрлэж давхар үнэрийг дарах үйлчилгээ үзүүлнэ.

ДАГАЛДАХ БИЧИГ БАРИМТ (Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч нарт харагдана)
Cart
Back To Top