БНСУ-ын эрүүл мэндийн хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн “Aidot Inc” компанийн Гүйцэтгэх захирал Жон Жэ Хун,…
Билл Гэйтс ECOLAB-ийн хувьцаа эзэмшигч боллоо
Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2018 оны 3-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд ус, эрүүл ахуй, эрчим хүчний технологи үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч ECOLAB компаний 1.33 сая ширхэг хувьцааг 117 сая ам.доллараар худалдан авсан байна. Нэгж хувьцааны үнэ 133.14 ам.доллартой тэнцэж байгаа юм.
Ингэснээр Билл Гэйтсийн эзэмшдэг Cascade Investment компани нь одоогийн байдлаар ECOLAB компаний 29.8 сая ширхэг хувьцааг эзэмшээд байна. Түүний Bill & Melinda Gates сан мөн тус компанийн 4.4 сая ширхэг хувьцаа эзэмшиж байгаа нь Билл Гэйтс нийтдээ 34.2 сая ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 11.8%- ийг дангаараа эзэмшихээр болж байна гэсэн үг юм. Cascade-ийн энэхүү хөрөнгө оруулалт нь түүнийг ECOLAB-ийн топ хувьцаа эзэмшигч болголоо.
Тэрээр өмнө нь 10 сая ам.доллароор ECOLAB компанийн 75,500 ширхэг хувьцааг аваад байсан юм.
Мэдээллийн эх сурвалж:
https://www.barrons.com/articles/what-it-feels-like-to-be-the-impending-doom-generation-51578678601