Skip to content

“Laboratories Anios” компанийг албан ёсоор худалдан авлаа.

  2017 оны 2-р сарын 1-ний өдөр “ECOLAB” компани нь эрүүл ахуй, халдваргүйтгэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дэлхийн эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч компани болох Франц улсад төвтэй “Laboratories Anios” компанийг албан ёсоор худалдан авчээ. Энэхүү компанийг худалдан авахад 2016 онд 228 сая евро (245 сая ам.доллар)-г зарцуулсан бөгөөд нийт 750 сая евро (800 сая ам.доллар)-гийн өртөгөөр худалдан авсан байна.

  “Laboratories Anios”-ийн гүйцэтгэх захирал Bertrant болон Thierry Letartre нар хэлэхдээ “Бид Ecolab компанитай хамтрах болсондоо баяртай байна. Anios брендийн хүч чадал болоод Ecolab компаний дэлхийд тархсан өргөн цар хүрээг хослуулан ашиглах нь бидний хөгжлийг улам түргэсгэх болно. Энэ нь Anios-ийн мэргэжилтэнүүдийн хувьд ч илүү шинэлэг, иновацид суурилсан бүтээгдэхүүнийн шийдлүүдийг нээн олж, ажлын амжилтаа өсгөх боломж олгосон үйлдэл байх болно. Бид Anios-ийн нэгэн шинэ түүхийн хуудсыг эхлүүлж байна.” гэжээ.

  “Laboratories Anios” нь 1898 оноос эхлэн өнөөдрийг хүртэл эрүүл ахуй, халдваргүйтгэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Франц төдийгүй дэлхийн 80 гаруй орны эрүүл мэнд, гоо сайхан, хөдөө аж ахуй, хүнс тэжээлийн салбаруудад өөрийн бүтээгдэхүүнээ нэвтрүүлэн ажиллаж буй энэхүү компани нь 700 гаруй ажилтантай, Францийн хойд хэсэгт 2 үйлдвэр, 1,000 кв.м талбай бүхий судалгааны төвтэй, Францийн өмнөд хэсэг болон Италь, Турк, Аргентин улсуудад тус бүр нэг үйлдвэртэй. Өдөрт 120,000 сав бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрсдийн 12,000 мэргэжлийн харилцагч нарт хүргэдэг байна.

Мэдээллийн эх сурвалж:
https://www.barrons.com/articles/bill-gates-buys-177-million-in-ecolab-stock-1520874067
http://money.cnn.com/quote/shareholders/shareholders.html?symb=ECL&subView=institutional
https://www.fool.com/investing/2017/09/10/how-safe-is-ecolabs-dividend.aspx
http://fortune.com/fortune500/ecolab/
http://fortune.com/fortune500/list/filtered?sector=Chemicals
http://www.postbulletin.com/news/business/ecolab-closes-on-laboratoires-anios-purchase/article_bd29c4ad-9222-56bf-bcda-fa66162b7eed.html

Cart
Back To Top